Tuesday, December 4, 2012

Компьютерийн техникчийн үүрэг.


Мэдээлэл, холбооны технологи хэрэглэгчдэд туслах техникч
Мэдээлэл  холбооны технологийг хэрэглэгчдэд туслах техникч нь компьютерийн мэргэжилтний зааварчлагын дор ажиллах ба хэрэглэгчдэд биеэр уулзах эсвэл утас цахим шуудан зэрэг бусад хэрэгслээр хэрэглэгчийн програм хангамж интернэт мэдэээллийн сан, сүлжээ,  тоног төхөөрөмжид учирсан саатал гэмтлийг засах, хэвийн ажиллагаанд нь оруулах талаар туслалцаа үзүүлнэ.
Гүйцэтгэх үүрэг: 
Компьютерийн програм хангамж, тоног төхөөрөмжмийн хэвийн бус ажиллагаатай холбоотой асуудлаар хэрэглэгчдэд туслалцаа үзүүлэх
Системийн үйл ажиллагааг хянах, үйл ажиллагааг нь залруулах, алдааг олж илрүүлэх
Компьютерийн эд анги, дагалдах хэрэгсэл болон програмын жижиг эвдрэлд сааталыг засварлах,
Мэдээлэл, холбооны техникийн өдөр тутмын ажиллагааг хянах
Хэрэглэгчийн техник хэрэгслийг угсрах, холбох
Хэрэглэгчдэд учирсан бэрхшээл, доголдлыг хэрхэн засах, саатал гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар зааж зөвлөх
Техникийн гэмтэл, сааталыг оншлох, засварлахын тулд гарын авлага, зааврыг ашиглах
Энд ангилсан ажил, мэргэжлийн жишээ:
Техникч, холбооны технологи хэрэглэгчдэд туслах
Техникч, мэдээллийн сангийн 
Техникч, компьютерийн инженерийн 
Техникч, програм зохиогч
Техникч, системийн шинжээч
Техникч, компьютертэй холбоотой туслалцаа үзүүлэх

Компьютерийн хулгана


Хулгана  нь гадаргуу дээр хөдөлгөснөөр хавтгай дэлгэцэнд талбарыг онилон заах оньст компьютерийн тоноглол юм. Хүний гарын аясаар хөдлөх ба 2 товчлууртай байдаг, мөн заримд нь нэмэлтээр босоо чиглэлд өнхрөх араа байрладаг. Хулганы хөдөлгөөнийг дагаж дэлгэцэнд заагч хөдлөж, цаашид үйлдлийг амархан гүйцэтгэх боломжтой болгодог.
Mouse ("Хулгана") гэдэг нэрийг стандар хулгана анхны компьютерийн хулгануудын залгуур нь жинхэнэ хулганы сүүл шиг адагтаа байрладаг байсанаас ажиглаж нэрлэсэн байдаг.
Хулганы өнхөрөгч бөмбөгийг анх Том Крэнстон, Фред Лонгстаф, Кеньон Тэйлор нар Канадын тэнгисийн цэргийн "Датар" төслөөр 1952 онд боулингийн бөмбөгөөс санаа авч бүтээсэн байдаг

Компьютерийн гар

Гар  нь гараар товчлуур, товчнуудыг товшсоноор дохиолол дамжигдаж, компьютерт өгөгдөл оруулдаг тоноглол юм.
Компьютерийн гарнууд нь тэгш өнцөгт хэлбэртэй товчнуудын иж бүрдэл байдаг. Товчлуурууд дээр нь үсгүүдийг сийлсэн, хэвлэгдсэн, эсвэл наасан байдаг ба нэг товчлуурыг дарахад нэг бичигдсэн дүрсийг компьютерийн дэлгэцэнд дүрслэгдэнэ. Харин зарим үед нэг дүрсийг гаргахад 2 буюу түүнээс дээш товчлуурыг зэрэг эсвэл дараалуулан дарах ёстой болно. Мөн зарим товчлуурууд нь дүрсийг гаргахгүй, харин компьютер буюу гарны үйл ажиллагааны тохиргоог хийх зориулалттай байна.
Гарт 101-ээс 130 товчлуур байдаг бөгөөд үүнд үсэгт буюу үсгэн мэдээллийг оруулах бичгийн машины үндсэн товчууд, тоо оруулах товчууд, тусгай үйлдлүүдийг хийх үүрэгтэй товчууд, дэлгэц дээр заагч удирдах товчнууд, мөн сүүлийн үеийн гаруудад буй дуу, бичлэгийн удирдах товчнууд зэрэг багтана.
Компьютерийн гар нь эртний бичгийн машины үлдэгдэл гэж үздэг ба анхны компьютерийн гарыг 1868 онд Америкийн эрдэмтэн Кристофер Шолес анх бүтээсэн ба өөрөө хэвлэлийн газрын бичээч байсан. Анхны компьютерийн гар англи хэлний үсгийн дарааллаар байсан ба дугуй хэлбэртэй дээр төмрөөр сийлсэн үсэгтэй бичихэд их хүндрэлтэй, нэг нэгэндээ тулан удаан байлаа. Кристофер Шолес 5 жил оролдсоны эцэст одоогийн бидний хэрэглэж буй QWERTY үсгийн дараалалтай, бичихэд илүү амар төгөлдөр хуур шиг хэлбэртэй болгосон.
Одоогийн бидний хэрэглэж буй компьютерийн гар нь олон янзын хэлбэртэй, дарахад эвтэйхэн, хурдан бичих боломжтой, олон үйлдэл давхар хүлээн авах чадвартай, авсаархан, төрөл бүрийн тоног төхөөрөмжтэй холбож болдог, утасгүй, өнгө өнгийн, үзэмжтэй, хүмүүсийн хэрэгцээнд тохирсон төрөл бүрийн хэв маяг онцлогтой.



Сургуулийн тухай


Сургуулийн тухай

Сургуулийн хөгжлийн түүүхэн замнал: Дэлхий нийтэд мэдээллийн технологи, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, аливаа улс орны хөгжлийн нэг гол түлхүүр болж байгаа өнөө үед мэдээллийн технологи, аялал жуулчлал, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах мэргэжилтэн бэлтгэх зорилгоор БСШУ-ны сайдын 2001 оны 06 сарын 05-ны өдрийн 175 тоот тушаалаар 100% хувийн өмч дээр тулгуурлан “Хангай” Коллеж нэртэйгээр байгуулагдаж 2001/012 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авч сургалтын үйл ажиллагаа явуулж, 2001-2002 оны хичээлийн жилд “япон хэл-аялал жуулчлал”, “нарийн бичгийн дарга-хэлмэрч” мэргэжлийн анги нээн үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус сургуулийн удирдах зөвлөл нь анх 2001 онд хуулийн дагуу 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж анхны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг эхэлж байсан бол 2006 онд магадлан итгэмжлэгдэж , 2008 онд “Хангай” дээд сургууль болж, үйл ажиллагаа нь улам бүр өргөжин тэлсээр байна.

Компьютерийн техник хангамж гэж юу вэ?


Компьютерийн техник хангамж нь дараах 5 хэсэгт хуваагддаг:
– Input (оролтын)
– Processing (боловсруулалт хийх)
– Storage (мэдээлэл хадгалах)
– Output (гаралтын)
– Communications (xолболтын)

Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх явдал юм.
- Гар
– Хулгана
– Микрофон
Боловсруулалт хийх төхөөрөмж нь компьютерийн программ хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний дүнг нэгтгэж гаргах гэх мэт.
- Central Processing Unit (CPU)
– Random Access Memory(RAM)
Мэдээлэл хадгалах төхөөрөмжийн үүрэг нь өгөгдөл, программ хангамж зэрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй.
- Уян диск
– Хатуу диск
– Оптик диск
– Zip диск
– Tape төхөөрөмж
Гаралтын төхөөрөмжийн үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь дэлгэц дээр харах, цаасан дээр хэвлэх, дуу сонсох г.м
- Дэлгэц
– Принтер
– Чанга яригч
Холболтын төхөөрөмжийг нэг компьютерээс нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцоход ашигладаг.
- Модем
– Кабель

Компьютер гэж юу вэ?


Элэктроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг  компьютер гэнэ. Энэ төхөөрөмжийш дангаар нь ашиглах боломжгүй  бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.
  • Hardware(техник хангамж)
  • Software(программ хангамж)
  • Өгөгдөл, мэдээлэл(төрөл бүрийн мэдээлэл)
  • Гарын авлага, материал(компьютерийн программ, төхөөрөмжүүдийг ашиглах гарын авлага)
  • Хэрэглэгч(компьютерийг ашиглах хүн)
  • Холболт( телефон утас, радио шугам, утасгуй холболт, сансарын холболт г.м)
Компьютер нь доорх зүйлүүдээс бүрддэг:
  • Санах ой
  • Өгөгдөлийг хадгалах төхөөрөмжүүд: хатуу диск, уян диск, компакт диск, tape төхөөрөмж
  • Оролтын төхөөрөмж: гар, хулгана, микрофон
  • Гаралтын төхөөрөмж: дэлгэц, принтер, чанга яригч
  • Төв процессор(CPU): бүх үйлдлийг төв процессорт боловсруулдаг
Компьютерийг хүчин чадлаар, овор хэмжээгээр нь дараах байдлаар хуваадаг:
  • Microcomputer буюу персонал компьютер – микропроцессор дээр суурилагдсан хувь хүн ашиглахад зориулсан жижиг хэмжээний компьтер юм.
  • Workstation – персонал компьютерийг бодох  илүү хүчин чадалтай мөн дэлгэцийн чанар илүү сайн байдаг.
  • Minicomputer – хэмжээгээрээ microcomputer, mainframe 2 компьютерийн завсарын компьютер юм. IBM пүүсийн AS/400e загвар нь minicomputer-ийн нэг жишээ юм.
  • Mainframe – овор хэмжэээгээрээ том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBM пүүс үйлдвэрлэдэг байсан бөгөөд нисэх буудал, банк, санхүүгийн томоохон пүүсүүд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв.
  • Supercomputer – асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг. Үүнийг тусгай зориулалтын агааржуулах системтэй өрөөнд байрлуулах бөгөөд ердийн персонал компьютераас 50000 дахин илүү хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм шинжилгээний институт, томоохон их дээд сургуулиудад энэ supercomputer-ийг ашигладаг.
Компьютер нь ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, цаг хугацаа, орон зайн саадыг арилгахад нэмэр болох хэрэгсэл боловч түүнийг ашиглахад гарах зардлыг аль болохоор багасгахыг эрмэлзэх шаардлагатай. Үүний нэг хэлбэр нь компьютер, түүний дагалдах төхөөрөмжүүдийг ариг гамтай буюу, дагалдах баримт бичигт нь заасан нөхцлийг бүрдүүлэн хэрэглэх явдал юм.
Компьютер нь дисплей, гар, процессорын хайрцаг, mouse, хэвлэгч, модем, чанга яригч, микрофон, видео камер, жойстик зэрэг наад захын, цаашилбал бидний мэдэх бүх төрлийн ахуй (индүү, зуух, дохиоллын хэрэгслүүд, камер, зурагт, дуу болон дүрс бичгийн хэрэгслүүд гм)-н болон үйлдвэрлэлийн хэрэгсэл,  төхөөрөмжүүд (датчикууд, угсрах шугам, цахилгаан, дулааны удирдлага, станокууд гм)-тэй тэдгээрийн хаана байгаагаас нь үл хамааран(хажууд, алс зайд гм) иж бүрдэл болон ажилладаг юм. Практикаас харахад тэдгээрийг ашиглахдаа  ус, чийг, халалт, хөрөлт, доргио, тоосноос хэр зэрэг хамгаалнав, төдийчинээн найдвартай ажилладаг ажээ.
Мөн компьютерт ажлын байрны ашигтай зайгаа ихээр эзлүүлэх шаардлагагүй юм. Хэвтээ процессортой бол дисплейг дээр нь, босоо бол ширээний хажууд процессор тогтоогч хийж байрлуулбал зай хэмнэх ач холбогдолтой. Процессор тогтоогчийг нийлэг, төмөр болон бусад  утсаар ганзагалах хэлбэрээр хийж болохын зэрэгцээ, мод, төмрөөр тавиур хэлбэртэйгээр хийж болно.
2.Компьютерийн техникийн үүсэл, хөгжил
Хүний нийгэм үүссэнээс хойш биеийн хүчний хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилт нь оюуны хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилтэй харьцуулахад XIX зуун хүртэл харьцангуй хурдтайгаар хөгжиж ирсэн. Нийгмийн хөгжлийн явцад хүний сэтгэн бодох, тооцоолох үйл ажиллагааг орлох техник хийх санаа, зорилго хүний анхаарлыг их татаж байв. Олон зуун жилийн туршид хүн төрөлхтний бүтээсэн уурын хөдөлгүүр, суурь машин, нисэх онгоц зэрэг нь цөм хүний биеийн хөдөлмөрийг хөнгөвчлөн, хүний ажиллах чадварыг тал бүрээр хөгжүүлж, шинэ бололцоог нэмэгдүүлж иржээ. Харин компьютерийг зохион бүтээснээр хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа оюуны хөдөлмөрийг хөнгөвчлөх, тооцоолох, сэтгэн бодох авьяас чадварыг хөгжүүлэх бололцоог олгосон байна. Манай эриний 60-аад оны дунд үеэс хатуу биеийн физикт технологийн хувьсал гарч, микроэлектроникийн салбар шинжлэх ухаан биеэ даан эрчимтэй хөгжсөний үр дүнд 1971 онд мэдээлэл боловсруулах чадвартай “микропроцессор” гэдэг бичил элементийг бүтээснээр тооцоолох техникийн хөгжилд хүчтэй түлхэц өгсөн байна. Одоогоос 150 гаруй жилийн өмнө Английн математикч Чарльз Беббидж(1792-1871) анх удаа арифметикийн дөрвөн үйлдэл гүйцэтгэх чадвар бүхий тоо бодох машины төслийг зохиосон байна. Уг тоо бодох машин нь үндсэн 4 хэсгээс бүрддэг.
1. Агуулах. Энд бодлогын өгөгдөл, үр дүнг хадгална. Үүнд 50 оронтой 1000 тоо хадгалахаар төлөвлөжээ.
2.Тээрэм.Энэ хэсэгт математикийн үйлдэл хийнэ.
3.Дамжуулга Энд агуулах ба тээрмийн хооронд янз бүрийн мэдээг дамжуулна.
4.Оруулах, гаргах Энэ хэсэгт оруулсан мэдээг агуулахад уншиж, тээрэмд хийсэн үйлдлүүдийн үр дүнг харуулахаар зохиосон байна. Чарьз Беббидж уг машиныхаа төслийг улам бүр боловсруулан ялгаварын машины төсөл зохиожээ. Энэ төслөөр машин үйлдвэрлэх гэтэл тухайн үеийн технологи машины механик хэсгүүдийг шаардлагын хэмжээнд нарийвчлалтай үйлдвэрлэж чадаагүй байна. Иймд энэ төслөө хэрэгжүүлж чадалгүй насан өөд болжээ. Гэвч өөрийнхөө амьдралын цаг хугацаанаас алс холыг сэтгэгч суут ухаантны нэгэн адилаар түүний төсөл анхны компьютерийн эх үндэс болж, түүнийг нас барснаас хойш 100 жилийн дараа батлагдсан байна. Уг төслийг хэрэгжүүлэхэд 34000 фунт стерлингийн санхүүжилт хийсний тал хувь нь түүний өөрийнх нь хувийн мөнгө байжээ. Улмаар олон янзын төсөл хийгдэж, тооцоолох машин үйлдвэрлэгдсэнээс түүхэнд нэрээ үлдээсэн компьютерүүдийн тухай товч өгүүлье.
ТЭМ машин буюу компьютер нь хөгжлийн 4 үе шатыг өнгөрөөсөн гэж үздэг.
1. 1940-1950 оны үе. Энэ үеийн компьютерүүдэд электрон ламп хэрэглэж байв.
2. 1950-1960 оны үе. Транзистор, хагас дамжуулагчийг ашиглаж байсан.
3. 1960-1970 оны үе. Физикт электроник орж ирснээр том биш микросхемийг хэрэглэж эхэлсэн.
4. 1970 оноос хойш. Нарийн бүтэцтэй микросхемийг хэрэглэж байна. Компьютерийн хөгжлийн түүхэнд нэрээ үлдээсэн бүхий л тоног төхөөрөмж, хэрэгслүүдээр компьютерийн түүхийн музей байгуулсан байдаг.